Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Мятрашгүй “Google”

Google өөрийн бяцхан өрсөлдөгчдийг нэг нэгээр нь худалдан авсаар, Google-ийн эсрэг бяцхан өрсөлдөгч гэж үгүй болжээ. Харин одоо өрсөлдөгчийнхөө хэмжээг арай томруулж, дараагийн ээлжийн дунд түвшний ижил бизнес эрхлэгчдийг залгихаар отож сууна.

Дайчин Google цаг ямагт өөрийн эзэнт гүрний хил хязгаарыг тэлэхээр тэмүүлж, цахим ертөнцийн газрын зурагт өөрчлөлт оруулсоор одоо Apple, Facebook, Microsoft зэрэг аварга гүрнүүд Google-ийн эсрэг тулаанд бэлдэж байна. Харин Google тэдний эсрэг ямар ч зэвсгээр тоглоход бэлэн байгаа бөгөөд дэлхий дахинд бүрэн ноёрхлоо тогтоотол дайралтаа зогсоохгүй хэмээн тунхаглажээ. Тиймээс цахим ертөнцөд цаашдаа 3:1 буюу Google vs. Apple, Google vs. Facebook, Google vs. Microsoft зэргийн тулаан өрнөх л үлдлээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж