Засаг даргын зөвлөлийн хурал болов

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Засаг даргын зөвлөлийн хурал болов

өрийн үйлчилгээг олон нийт, ард иргэдэд хүргэх үүргийг хүлээн ажилладаг олон байгууллагуудын нэг бол яах аргагүй Олон нийтийн өмчит үйлдвэрийн газрууд. Төр өөрийн үйл ажиллагаагаа цалгардуулахгүй нэг чиглэлд зорьж ажиллах бодлогыг барин олон нийтийн өмчит үйлдвэрийн газрыг дэмжин ажилласаар өдрөөс өдөрт эдгээр газруудын тоо нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Олон нийтийн өмчит үйлдвэрийн газар 10 байдаг.

Аймгийн Засаг даргын зүгээс сүүлийн өдрүүдэд гадаад дотоодын айлчлал уулзалт гээд завгүй явж байгаад,  ирсэн өдрөөсөө эхлэн аймгийн ажил байдалтай танилцсаны дараагаар орон нутагт үйл ажиллаагаа явуулж буй олон нийтийн өмчит үйлдвэрийн газруудын ажлын тайлантай танилцахаар болсон юм.
Ингээд өчигдөр буюу 3-р сарын 17-нд Засаг даргын зөвлөлийн хуралд дээрх газрууд 2010 онд хийсэн ажлын тайлангаа тавьлаа. Энэхүү хуралд эдгээр газрын тайлан тооцоо, хяналт шалгалт гээд бүхий л үйл ажиллагаатай холбоотой байдаг гэдэг үүднээс Аймгийн Тамгын газрын Төрийн сангийн хэлтэс, ХБХ, Аудит зэрэг газрууд оролцон тайланг нь сонссон юм. Баруун-Урт хотын нийтийн зам талбай, нийтийн эзэмшлийн газрын орчныг цэвэрлэх, хот тохижилт зэрэг нэлээд хариуцлага өндөр, ажлын ачаалал ихтэй, цаг наргүй ажиллаж байдаг” Сүхбаатар Хот тохижилт” ОНӨҮГ, Малын удмын сан, үржил шим сайтай малыг үржүүлэх зорилготой Түмэнцогт суманд үйл ажиллагаагаа явуулдаг “Түмэнцогт” ОНӨҮГ, Баруун-Урт хот төдийгүй орон нутагт ногоон байгууламж, ойжуулалт, мод бут тарих ажлыг гардан гүйцэтгэж байгаа” Сүхбаатар ойжуулалт” ОНӨҮГ, Аймгийн засаг даргын тамгын газрын дотоод үйлчилгээг хариуцан ажилладаг” Сүхбаатар Нийтлэг Үйлчилгээ”ОНӨҮГ, “Төмөр бетон”, “New Дарьганга”,”Дөрвөлж”, “Сүхбаатар уул уурхай”,Түмэнцогт ус дулаан” зэрэг нийт 10 үйлдвэрийн газраас 6 газар нь л ирж тайлангаа тавьлаа. “Дөрвөлж”, Сүхбаатар уул уурхай”, Түмэнцогт ус дулаан” зэрэг 4 газар тодорхойгүй шалтгааны улмаас ирж тайлангаа танилцуулаагүй учир хариуцлага тооцох хэрэгтэйг засаг дарга анхааруулж байлаа. Эдгээр ОНӨҮГ-ын тус тусын онцлог, өөр өөр салбараар үйл ажиллагааг явуулж төрийн үйлчилгээг хүргэж байдаг ч нийтлэг нэгэн зүйлийг хэлж байсан нь хөрөнгө мөнгө, эд материалын туслалцааг нэгэн дуугаар нэхэж байсан юм. Тухайлбал Сүхбаатар тохижилт үйлчилгээний хувьд машин машин техникийн хүрэлцээ боломж муу ашиглалтын хугацаа нь дуусаад ажил хийхэд хүндрэлтэй байгааг дурдаж байсан бол New дарьганга зусланд амарч байгаа хүүхэд залууст нийтийн жорлон байдаггүй, мөн хүүхдийн зусланд цахилгаан бараа шаардлагатай, мөн гэр амралтын газар байгуулахад шаардагдах 10 гэр зэрэг асуудлуудыг тавьж туслалцаа нэхэж байлаа.

Эдгээр газрууд 2010 он төдийгүй өмнөх жилүүдэд ч мөн ашигтай ажиллаж чадахгүй тайлан балансдаа байнга өр үлдэгдэлтэй гарч байгааг Төрийн сангийн хэлтсээс гарган тавьж асуудал хаанаа байгааг тодруулан харилцан ярилцаж байсан юм. Энэхүү хурлаас үйл ажиллагаа нь ерөнхийдөө зогсон, цаашид ажиллах боломжгүй болсон “Төмөр бетон” ОНӨҮГ-ыг татан буулгаж акт тогтоохыг Төрийн сангийн хэлтэст даалгалаа.

ОНӨҮГ-ууд тайлангаа тавьж дууссаны дараа Засаг даргын зүгээс тэдэнд шүүмжлэлтэй хандаж хамгийн ашигтай ажиллах боломжтой ,төрөөс хамгийн их тусламж тэтгэлэг авдаг мөртлөө авсан зүйлээ ажил хэрэг болгож чадахгүй, авсныгаа авсан гэдэггүй хэмээн хатуухан үгээр шүүмжилж байлаа. Ерөнхийдөө ихэнх газрууд өөрсддөө шаардлагатай зүйлийг хэлээд байхаас биш ийм зүйлээр тусласан шүү гэдгийг дурдахгүй байгаад хатуурхаж байсан ч тэдгээрийн санал хүсэлтийг хүлээн авч ажил хэрэгтээ тусгахаар болсон юм.

Засаг даргын зүгээс энэхүү хурлаар ингэж харилцан ярилцаж ажил төрлөө тайлагнах нь нэлээд үр дүнтэй ажил хэрэгч уулзалт боллоо хэмээж цаашид уламжлал болон үйл ажиллагаагаа тайлагнаж байхыг сануулан  энэ удаагийн хурлыг өндөрлөсөн юм.

С.Одгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж