Хандивын аян өрнүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Хандивын аян өрнүүллээ

Увс аймгийн Улаан загалмайн хорооноос байгалийн гамшиг тохиолдоод буй Япон улсын ард иргэдэд сэтгэл санаа болон эд материалын тусламж үзүүлэх аяныг өрнүүллээ. Энэ аяныг албан байгууллагууд болон хувь хүмүүс дэмжиж хандив тусламжаа өгч эхэлжээ.

Мөн Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр бүх агентлаг, хэлтсийн дарга нарт хандан Япон улсад туслах тухай уриалга гаргаж, Аймгийн ЗДТГ-ийн хамт олон нэг өдрийн цалингаа хандивлахаар болов.
Тус аймаг Япон улстай найрсаг харилцаатай бөгөөд ах дүүгийн харилцаатай хотууд ч бий. Хамгийн сүүлд гэхэд Японы улаан загалмайн нийгэмлэгийн шугамаар эмзэг бүлгийн хүүхдүүдийн сурах бололцоог бүрдүүлэх зорилготой “Найрамдал” төсөл хэрэгжиж байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж