Японы радиаци бусад улсад нөлөөлөхгүй гэжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Японы радиаци бусад улсад нөлөөлөхгүй гэжээ

Японы атомын цахилгаан станцын дэлбэрэлтийн улмаас цацраг идэвхт бодис алдагдсаны дараа дэлхий даяараа цацраг идэвхт бодисын хор хөнөөлөөс айж, сандарч эхэллээ. Ялангуяа Хойд Америк тиврүү цацрагийн үүл нүүж яваа тухай хэд хэдэн удаа сенсааци тарж, олныг сандралд хүргэсэн байна. Тиймээс АНУ-ын иргэд цацраг идэвхт бодисын тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд кали иодын бэлдмэлийг хэрэглэж эхэлжээ.

Хэдий кали иод нь хүний биед нэвтрэх цацрагийн нөлөөг бууруулах үйлчилгээтэй ч, АНУ-ын эрүүл мэндийн албаны хүмүүс иргэдэд энэ бэлдмэлийг уух ямар ч шаардлагагүй тухай мэдэгдэл хийжээ. Уг мэдэгдэлд “Япон улсад алдагдсан цацраг идэвхт бодисын хэмжээ бусад улсад тархах хэмжээний их биш бөгөөд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй” гэсэн байнажээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж