УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хөвсгөл аймагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хөвсгөл аймагт ажиллаж байна

Улсын Их хурлын гишүүн Ц.Даваасүрэн Хөвсгөл аймагт ажиллаж, боловсролын байгууллагынхан болон Онцгой байдлын хэлтэс, Ус цаг уур орчны шинжилгээний алба, Нэгдсэн эмнэлэгийн үйл ажиллагаа болон үйлчлүүлж буй иргэдтэй уулзлаа. Болoвсролын салбарт ажиллаж буй багш нар гишүүнтэй уулзахдаа удахгүй өргөн баригдах боловсролын хуулинд анхаарах шаард¬лагатай зүйлсийг хэлж байв.

Тус аймаг нь хамгийн олон хүн амтай бөгөөд хөдөөгийн 24 сум, аймгийн төвийн иргэд Нэгдсэн эмнэлгээрээ үйлчлүүлдэг бөгөөд ачаалал ихтэй ажилладаг ажээ. Цаашид Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг ачааллыг багасгаж иргэдэд хөнгөн шуурхай үйлчлэхийн тулд “Цахим” эмнэлэг болохоор төлөвлөж байгаа гэдгийн эмнэлгийн удирдлагууд хэлж байв.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн томилол¬тоо үргэлжлүүлэн Төмөрбулаг, Галт, Шинэ-Идэр, Жаргалант сумдад ажиллан хөдөө орон нутгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзан хаваржилтын байдалтай танилцах ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж