
Тус аймаг нь хамгийн олон хүн амтай бөгөөд хөдөөгийн 24 сум, аймгийн төвийн иргэд Нэгдсэн эмнэлгээрээ үйлчлүүлдэг бөгөөд ачаалал ихтэй ажилладаг ажээ. Цаашид Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг ачааллыг багасгаж иргэдэд хөнгөн шуурхай үйлчлэхийн тулд “Цахим” эмнэлэг болохоор төлөвлөж байгаа гэдгийн эмнэлгийн удирдлагууд хэлж байв.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн томилол¬тоо үргэлжлүүлэн Төмөрбулаг, Галт, Шинэ-Идэр, Жаргалант сумдад ажиллан хөдөө орон нутгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзан хаваржилтын байдалтай танилцах ажээ.