Сэтгүүлчдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв

Хөвсгөл аймгийн хэвлэл мэдээллийн ажилтнууд жил бүр Дулаанхаан ууланд гарч хийморио сэргээн уул хангайдаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Тус аймагт орон нутгийн 5 телевиз, 4 богино долгионы радио, 2 сонин тогтмол үйл ажиллагаагаа явуулж хэвлэл мэдээллийн салбарт 50 гаруй хүн хүчин зүтгэж байна.

Энэ үеэр “Хэвлэл мэдээллийн тэр¬гүүний ажилтан”-аар сэтгүүлч Д. Ганчимэг, Ж. Эрдэнэцэцэг, “Ган үзэгтэн” шагналаар сэтгүүлч Лон¬жид, Б.Батдаваа, Б.Гантуяа, аймгийн тэргүүний ажилтнаар Х.Бямбадалай нар шагнагдлаа. Энэ жил Хөвсгөлийн сэтгүүлчид “Хөвсгөл аймгийн сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл” гэсэн хүндэт тэмдэгтэй болж уран бүтээлийн өндөр амжилтаар 60 жилийн ойгоо угтлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж