
Тус уралдаанд азарга, их нас, соёолон насны 300 гаруй хурдан хүлэг тоосоо өргөв. Энэ удаагийн хурдан морьдын уралдааны азарга, их насны хурдан шандаст хүлгүүдийн бай шагналыг аймгийн Морин спорт уяачдын холбоо, харин соёолон насны морьдын хурдан хүлгүүдийн бай шагналыг Хөвсгөл аймгийн МАН-ын хорооноос уяачдынхаа болон унасан хүүхдүүдийн хөдөл¬мөрийг үнэлж түрүүлсэн морьдыг өргөмжлөл медаль 500.000 төг¬рөгөөр болон айргийн морьдыг 400-100 мянган төгрөгөөр шагнаж урамшуулав.