
Нийслэлийн удирдлагууд өнөөдөр иргэдтэй уулзана. Хөдөлмөр эрхлэлтийн жилийн хүрээнд нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газарын дарга нар, Захирагчийн ажлын албаны дарга нар оролцоно. Өнөөдөр гурван дүүргийн иргэдтэй уулзах бөгөөд Чингэлтэй дүүргийн иргэдийг 15,00 цагт Соёлын төв өргөө, Хан-Уул дүүргийн иргэдийг тус дүүргийн соёлын төвд 15,00 цагт, Багахангай дүүргийн иргэдийг тус дүүргийн соёлын төвд 12,00 цагт тус тус хүлээн авна. Дүүрэг бүрт уулзалтыг зохион байгуулна. Уулзалтаар “Хөдөлмөр эрхлэлтийн жил”-ийн хүрээнд хийх ажлыг танилцуулж, иргэдийн санал бодлыг сонсох уулзалт болно.
Ш.Чимэг