Хүүхдийн спортын наадам үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Хүүхдийн спортын наадам үргэлжилж байна

Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай хууль”-ийн 16.1 дэх заалтын дагуу Хүүхдийн спортын наадмыг дөрвөн жил тутам зохион байгуулдаг билээ. Энэ онд Монголын хүүхдийн спортын IV их наадмыг спортын 25 төрлөөр (наадмын үндсэн 10, сонгон оролцох 15 төрөл) явуулж байна.
Монголын хүүхдийн спортын наадмын үйл ажиллагааны нээлт, цана, тэшүүрийн тэмцээн хоёрдугаар сарын 11-13-нд Орхон аймагт болсон бөгөөд үндсэн 10 төрлийн дийлэнх уралдаан тэмцээн тус аймагт төвлөрөн зохиогдох юм. Гагцхүү өнөөдөр өндөрлөх Биеийн тамир спортын шинэ ордонд эхэлсэн наадмын чөлөөт бөхийн тэмцээн л Улаанбаатарт явагдаж байна.

Үндсэн төрлүүд:
Бокс, волейбол, жүдо, cчөлөөт бөх, сагсан бөмбөг, ширээний теннис, хөнгөн атлетик, цана, тэшүүр, шатар

Сонгон оролцох төрлүүд:
Буудлага, гимнастик, даам, самбо бөх, гандбол, хөлбөмбөг, тэквондо, хоккей, уулын дугуй, хүндийг өргөлт, бадминтон, байт харваа, спорт бүжиг, спорт явган аялал, олс таталт

Монголын хүүхдийн спортын наадмын нэгдсэн заавар, удирдамжийг дараах вэб хаягаас үзнэ үү:
http://www.sport.gov.mn/?q=node/321

С.Цэлмэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж