БТСГ-аас сургалт явуулна

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

БТСГ-аас сургалт явуулна

Биеийн тамир, спортын салбарын 90 жилийн ой, Нийгмийн эрүүл мэнд-Нийтийн биеийн тамирыг дэмжих жилийн хүрээнд “Хүн амд бие бялдрын боловсрол олгох ажлыг боловсронгуй болгох нь” сэдэвт сургалтыг гуравдугаар сарын 21-25-нд Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх “Ампер хаус”-ын VI давхрын хурлын танхимд зохион байгуулах гэж байна. Сургалтад аймаг, нийслэл, дүүрэг, хүчний байгууллагуудын спортын газар, Эрүүл мэндийн газрын биеийн тамирын аргазүйч, биеийн тамирын багш, чийрэгжилтийн эмч нарын төлөөлөл болох 380 хүн оролцоно. Сургалтыг Биеийн тамир спортын газар, Нийслэлийн боловсролын газар хамтран зохион байгуулах юм. Дэлгэрэнгүй мэдээллийг 266243, 99095796 дугаарын утаснаас авч болно.

С.Цэлмэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж