Аж ахуй нэгжийн тооллогыг Сангийн сайд ахална

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Аж ахуй нэгжийн тооллогыг Сангийн сайд ахална











Монгол Улсын
Статистикийн тухай хуулинд Аж ахуйн нэгж байгууллагын тооллогыг  5 жилд нэг удаа явуулж байхаар заасны дагуу
өмчийн бүх төрөлд хамрагдах аж ахуйн нэгжийн улсын тооллогыг 2011 оны
д
өрөвдүгээр сарын 15-наас 2011 оны тавдугаар
сарын 15-нд багтаан явуулахаар болсон. Энэ х
үрээнд Сангийн
сайд С.Баярцог
тоор ахлуулсан
улсын хэмжээний аж ахуйн нэгж байгууллагын тооллогыг зохион байгуулах ажлын
хэсгийн анхдугаар хуралдаан
өчигдөр болж, тооллогын
зорилго,
үйл ажиллагаа, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж, тооллогыг зохион байгуулах
улсын комиссын ажиллах журам, гиш
үүдийн ажлын чиг үүргийг баталлаа.

Ажлын хэсгийн
ахлагч С.Баярцогт тооллогын бэлтгэл, гиш
үүдийн чиг үүрэг, ажиллах
журам, арга зааварчил
гаа,
мэдээлэл сурталчилгааны талаар чиглэл
өгч, гишүүдэд
тодорхой 
үүрэг
даалгаварыг
өглөө.  

Уг тооллого нь аж
ахуйн нэгжийн тоо хэмжээ, байршил, б
үтцийг үнэн зөв тодорхойлж,
улс орны эдийн засаг, нийгмийн
хөгжилд тэдний оруулж байгаа хувь нэмрийг бүрэн гүйцэд тооцох,
удирдлагын шийдвэр гаргахад шаардлагатай тоон мэдээллийг б
үрдүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээний
статистикийн б
үрэн хэмжээний мэдээллийг бий болгож, улмаар статистикийн
судалгаа, шинжилгээ хийхэд
чухал
ач холбогдолтой аж. Монгол Улс аж ахуйн нэгж байгууллагын тооллогыг анх 1991
онд хийж байсан б
өгөөд түүнээс хойш 1994,1998, 2006 онуудад улс орон даяар явуулжээ. Ингэхдээ
2006 онд явуулсан тооллогод Монгол Улсын хэмжээнд
үйл ажиллагаа
явуулж байгаа
өмчийн
б
үх хэвшлийн 34,8 мянган аж ахуйн нэгж, төсөвт болон төрийн бус
байгууллагаас гадна 52,9 мянган аж ахуйн нэгж
байгууллагууд хамрагдаж байсан аж. Уг тооллогоос
хойш 5 жилийн хугацаанд аж ахуйн нэгж байгууллагын б
үтэц, цар
хэмжээ,
үйл ажиллагааны чиглэлд ихээхэн өөрчлөлт гарсан юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж