
Эмчийн өрөө
Өглөө эрт үзүүлэх цаг авах хэрэгтэй. Утсаар ярих, эсвэл хаахаас өмнө очвол ажлаа бүтээж чадахгүй. Түүнийг ядарч унахаас нь өмнө эрт очих хэрэгтэй. Нэгэнт цаг авсан бол хүлээх зуураа уншихаар сэтгүүл авч гарах эсвэл лаптоп дээрээ зарим нэг ажлаа амжуулж болно шүү дээ.
Кино театр
Киноны нээлтийн өдрүүдийг зүгээр өнгөрөөхийг хүсэхгүй байгаа биз дээ. Хэрэв цагаасаа өмнө ирэхгүй л бол дугаарлаж зогссоор олигтой суудал ч олж чадахгүй болно.Та киноныхоо тасалбарыг хэдэн өдөр, цагийн өмнө авч эсвэл утсаар захиалж болно. Мөн цаг мөнгөө хэмнэхийн тулд хөнгөн зуушаа авчирахаа бүү мартаарай.
Хүнсний дэлгүүр
Дэлгүүрээр явахдаа хөл хөдөлгөөн багатай үеийг сонго. Нэг дэхээс дөрөв дэх өдрүүд бол хүнсний дэлгүүрийн хамгийн ачаалал багатай байдаг үе. Харин зайгүй хөлтэй байдаг амралтын өдрүүдэд дэлгүүр явах хэрэггүй. Мөн өдрийн 4-5 цаг бол хүмүүс ид дэлгүүр хэсдэг үе. Хүүхдүүдээ дэлгүүрээр дагуулж явахгүй байсан нь дээр.Ойр зуурын хэрэглээний шүдний оо гэх мэт дууссан үед хэд хэдээр нь авсан нь дээр байдаг. Та зөвхөн шүдний оо авах гэж дэлгүүр явмааргүй байгаа биз дээ.
Үсчин
Хэрэв өглөөгүүр үсчин орвол та дугаарлалгүйгээр үсээ гялс засуулж амжина. Гурван сар бүрийн нэг өдрийг үсээ засуулахад товлож сурах нь чухал. Ингэснээр та ачаалал ихтэй үетэй таарч хамаг цагаа хүлээхэд зарцуулахгүй болно. Хэрвээ үсчин өөрийг чинь яарч байгааг анзаарвал сандарсандаа сайн засаж чадахаа болино. Түүнээс гадна үсээ засуулж байхдаа утсаар ярих, юм идэхгүй байх хэрэгтэй. Энэ нь үсчний ажилд саад болохоос цаашгүй гэдгийг санаарай.
Их дэлгүүр
Хэрэв та хувцас худалдаж авахаар бол ажлын өдрүүдийн үдээс хойш гарсан нь дээр. Олон хүн бужигнасан, хөл хөдөлгөөн ихтэй үед дэлгүүр хэсэх таатай зүйл биш гэдгийг бүгд мэднэ. Сайн сонголт хийхийн тулд найз бүсгүйтэйгээ хамт яваарай.