Японы NikkeI 225 индекс өсч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Японы NikkeI 225 индекс өсч эхэллээ

Японы үнэт цаас лхагва гаригаас эхлэн өсч эхэлсэн нь газар хөдлөлт, цунами эдийн засагт удаан хугацаанд нөлөөлнө гэсэн айдсыг намдааж байна.  Nikkei 225 индекс 9,093.72–оор 5.7 хувьд хүрчээ. Өнгөрсөн даваа, мяг­мар гаригт индекс 16 хувь хүртэл буурсан нь сүүлийн 23 жилд гараагүй үзэгдэл юм. Европийн зах зээлд ч мөн тогтворжих хандлага гарч, эрчим хүчний алдагдал бий болно гэсэн айдас намжиж эхэлжээ. Харин Америкийн зах зээл буурах хандлага гарч ирсэн нь Ойрхи Дорнодын хямрал болон газрын тосны үнийн өсөлттэй холбоотой.

Германы Dax индекс нэг хувиар өссөн үзүүлэлттэй байгаа нь Европтоо хамгийн дээгүүрт орж байна. Японы Fukushima Daiichi цөмийн станцын дэлбэрэлтийн дараа Герман цөмийн эрчим хүчний үйлдвэрүүдээ түр хаасан билээ.

Энэ үеэр Fukushima-ын цөмийн реакторуудыг байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн Америкийн  General Electric-ийн үнэт цаас  Wall Street-ын арилжаанд буурсан юм.
Японд цөмийн алдагдал гарсны дараа Германы Infineon болон Америкийн Intel зэрэг технологи үйлдвэрлэлийн ком­паниуд  бусад Японоос нийлүүлдэг бусад эд ангийн нийлүүлэлт  зогсоно гэж айж байсан юм.

Европийн машин үйлдвэр­лэгчид ч мөн санаа зовж байсан боловч өдөр ирэх тусам айдас нь алга болж байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар Токиогийн санхүүгийн корпорациудын үнэт цаасны ханш нэмэгдэх хандлага бий болсон байна.  Газар хөдлөлт болон цунамид хамгийн их хохирол амссан нь эдгээр санхүүгийн корпорациуд юм. Nikkei’s индекс өсч байгаагаас ажиглахад  зах зээлийн бусад салбарууд ч мөн сэргэх хандлагатай байна. Сөүлийн  Kospi индекс 1.8 хувиар, Австралийн үнэт цаас  0.7 хувиар нэмэгдээд байна.

Гамшгийн сүйрэл эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол гэдэг айдас хэвээр байгаа энэ үед дотоодын хэрэгцээнээс хамааралгүй үнэт цаасны компаниудын ашиг нэмэгдэж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.

Эдийн засаг нь дахин сэргэнэ гэж өөдрөгөөр харж буй эдийн засагчид байхад анхаарах хүчин зүйлс бий гэж үзэх хүмүүс ч байна.
 
Айдас хүйдэст автсан зах зээл

Японд одоо үнэт цаасны олон арилжаалагчид тохи­ромж­той үед эргүүлэн төлөхөөр  хувьцаа зээлээр авч байгаа аж. Үнэт цаасны  үнэ ихээр унасан байгаа ийм үед хямд хувьцаа худалдан авч, эргүүлэн худалдаж зөрүүнээс нь ашиг олох арга дэлгэрч байна.

Дотоодын болон гадаадын арилжаалагчдын аль  аль нь уг шударга бус арилжаанд идэвхитэй оролцож байгаа боловч үүнээс илүү санаа зовоож байгаа зүйл нь цөмийн  алдагдал аж.

Хөрөнгө оруулагчид Fukushima Daiichi-ийн цөмийн станц дэлбэрэхээс өмнө эдийн засаг дахин сэргэнэ гэдэгт итгэлтэй байсан юм. “Зах зээл хаашаа ч эргэж мэдэхээр тогтворгүй хэвээр байгаа энэ үед бүхний анхаарал цөмийн алдагдал болон Nikkei индексийн өөрчлөлтөд төвлөрч байна” гэж Mitsubish –ын санхүүгийн группийн тэргүүн Norihiro Fujito of Mitsubishi ярьжээ.  Цөмийн станцын дэлбэрэлтүүдээс үүдэж цөмийн аюул бий болох вий гэсэн айдас олныг түгшээж байгаа юм. 
 

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж