Мисс Б.Бадамцэцэгийн хувьсал

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Мисс Б.Бадамцэцэгийн хувьсал

Өнгөрөгч жилийн “Мисс Монголиа” тэмцээнээс ялагчийн титмийг хүртэж, “Хэцүү анги” олон ангит киноны Гэрлээгийн дүрээр бидний танил болсон Б.Бадамцэцэг бага насныхаа зургийг facebook хуудсандаа байрлуулжээ. Тэрбээр сүүлд “Танихгүй найз” хэмээх уран сайхны кинонд мисс бүсгүй Нандиа гэх эмэгтэйн дүрийг бүтээжээ. Тэрбээр багадааа маш зөрүүд бас их ичимхий хүүхэд байсан гэнэ.
Дашрамд дуулгахад мисс Б.Бадамцэцэг нь ойрын хугацаанд дахин кинонд тоглох бодолгүй байгаа гэнэ. Тэр “Ач” анагаах ухааны их сургуульд сурч байгаа тул сургуулиа сайн төгсөхийг хамгийн түрүүнд тавьж байгаа аж. Харин төгссөнийхөө дараа кинонд тоглох эсэх талаар эргэж бодох амлалт авчээ.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж