IE9 харьцангуй бага хувиар татагджээ

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

IE9 харьцангуй бага хувиар татагджээ

“Internet Explorer 9” браузерыг албан ёсоор хэрэглэгчид татаж авах
боломжтой болсон эхний өдөр дэлхий даяар 2,35 сая хувь татагдсан байна. Гэхдээ энэ үзүүлэлт нь тийм ч хангалттай биш юм.

Internet Explorer-ийн албан ёсны блог дээр татагдсан тоон үзүүлэлтийн доод талд “гайхалтай” гэсэн сэтгэгдлийг үлдээсэн ч, 2008 онд “Firefox 3” браузерыг татаж авах хувилбараар гаргасан эхний өдөр 8 сая хувь татагдсан нь Гиннесийн амжилтанд бүртгэгдэхээр томоохон үйл явдал болж байжээ. Хэдий Firefox 3 браузер Mac болон ширээний компьютерт татаж авах боломжтой хэлбэрээр гарсан ч, Windows-ийн шинэ браузерын үзүүлэлтийг гурав дахин үржсэнтэй тэнцэх хэмжээний амжилтыг гаргасан нь Internet Explorer 9-ийн амжилт чамлахаар байгааг харуулж байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж