Засгийн газрын хуралдаантай

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хуралдаантай

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэлнэ. Тус хуралдаанаар Монгол туургатны хүүхдийн  урлагийн III их наадам зохион байгуулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл, Гаалийн тариф, гаалийн татварын тухай болон Нэмэгдсэн өртгийн албан  татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудын төсөл, Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогын тухай зэрэг асуудлыг авч хэлэлцэх юм байна. Харин танилцуулах асуудлын жагсаалтад Гадаад түншүүдийн Техникийн уулзалтын тухай, Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудад 2010 онд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байдлын тухай, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын гадаад томилолтын тухай, Газрын тосны салбарын үйл ажиллагааны тухай,  Сумдад үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн хөрөнгийг захиран зарцуулах, нөхөн бүрдүүлэх, хяналт тавих журмын төслийн тухай багтаажээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж