“Аз ойрхон” киноны нээлт болно

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

“Аз ойрхон” киноны нээлт болно

Дуучин B.А.T- гийн найруулсан “Аз ойрхон” кино маргааш “Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо” кино театрт нэгэн зэрэг нээлтээ хийх болсон тухай өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. 11 сараас зураг авалт нь эхэлсэн уг киноны зохиол хурдан төрсөн  шигээ кино бүтэх явц нь ч гэсэн удаан байсангүй. Киноны албан ёсны нээлт “Тэнгис” кино театрт 17 цагт болох ба бүх жүжигчид, мөн хамтлаг дуучдын тоглолттойгоор эхэлж, цааш “Өргөө”, “Соёмбо” кино театруудад үргэлжлэх аж. 11 гол дүртэй учраас киноны өртөг ч нэлээд өндөр буюу 80 сая төгрөг болсон гэж киноны найруулагч B.A.T хэлэв. Мөн киноны онцлог үйл явдлын талаар “Манай кино ерөнхийдөө их хэмнэлтэй, өрнүүн бөгөөд бусад кинонд байдаг халуун хайр дурлал, инээдмийн деталиудыг голчлоогүй,  өнөөгийн Улаанбаатарын таван өөр амьдралыг үзүүлсэн ” гэв.  Сонирхуулахад, киноны тасалбар бүрийг “Кит кат” шоколад дагалдах бөгөөд киноныхоо тасалбараараа “Лос Анжелес ” явах сугалаанд оролцох юм. Сугалааны тохирлыг тавдугаар сарын дундуур UBS телевизээр гаргах аж.

Д.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж