Гурван хүнийг угаараас гаргажээ

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Гурван хүнийг угаараас гаргажээ

Нийслэлийн онцгой байдлынхан өчигдөр гурван хүний амь аварчээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт “Өгөөж чихэр боов” ХХК-ийн урд талын дулааны шугамын худагт хог шатаж байна гэсэн дуудлагыг иргэд  23.05 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Уг дуудлагын дагуу  Аврах, гал унтраах аравдугаар ангийн нэгдүгээр тасгийнхан ослын газарт очиж  хог шатаж байсныг унтраан  угаартсан 30 настай эрэгтэй Э, 43 настай эмэгтэй Ч, 43 настай эрэгтэй Г нарыг угааржилтын бүсээс гаргаж амь насыг нь аварсан байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж