Монголын аврагчид Миягид ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Монголын аврагчид Миягид ажиллаж байна

Энэ сарын 15-ны өглөө Монгол Улсаас Онцгой байдлын ерөнхий газрын харьяа хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах, ой хээрийн түймэртэй тэмцэх салбары 12 аврагч Япон улсад ажиллахаар эх орноосоо мордсон. Аврагчид газар хөдлөлт, цунами хамгийн хүчтэй өрнөсөн гамшгийн бүс болох Мияги мужид эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байгаа гэх мэдээлэл ирлээ. Мияги муж нь нас барсан болон сураггүй алга болсон хүний тоо, эдийн засагт учирсан хохирлын хэмжээгээр бусад хотуудаас өндөр  байгаа юм. Тухайлбал, өнөөдөр 12.00 цагийн байдлаар 2896 хүн нас барч, 2362 хүн сураггүй алга болсон, 6050 хүн хөл хорионд, хоргодох байранд 190 мянга 298, гэмтэж бэртсэн 622 хүн бүртэгджээ.

Монголоос явсан аврах багийн бүрэлдэхүүнд бүрэлдэхүүнд химич, эмч, сэтгэл зүйч багтаж байгаа аж. Тэдний олонх нь ОХУ, БНСУ, Турк зэрэг оронд суралцсан, аврах ажиллагаанд оролцож байсан туршлагатай алба хаагчид юм байна. Тэд 14 хоногийн турш гамшгийн бүсэд ажиллах юм.  Түүнчлэн  Онцгой байдлын нэг албан хаагчийн амь насыг 17.5 сая төгрөгийн даатгалд хамруулдаг ажээ

.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж