“Жазз” энэ улиралд Окурыг хүлээхээргүй боллоо

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

“Жазз” энэ улиралд Окурыг хүлээхээргүй боллоо

“Юта Жазз” багийн төвийн тоглогч Мехмет Окур нуруу болон шөрмөсний гэмтлээсээ болоод энэ улирлыг дуустал талбайд гарах боломжгүй болжээ. Багийн ерөнхий менежер О’Коннор Миннесотаг буулгаж авсны дараа уг мэдэгдлийг хийсэн байна. Кевин О’Коннор “Карьерынхаа ес дэх улирлыг үдэж байгаа төвийн тоглогч маань энэ улиралд бидэнтэй плей-оффын төлөөх тэмцэлд оролцох боломжгүй болж байгаа нь бидэнд болоод түүнд маш хүндээр тусч байна” гэжээ. Зарим эх сурвалжуудад Окурын шөрмөсний гэмтэл илааршиж байгаа гэж мэдэгдсэн ч тэрбээр оролцох боломжгүй болсон нь тодорхой болж байгаа юм. Тэрбээр өнгөрсөн улирлын плей-оффын тоглолтод зүүн хөлийнхөө шөрмөсийг гэмтээсэн бөгөөд энэ улирлын эхний 27 тоглолтод оролцсон ч нурууныхаа бэртлээс болж 24 тоглолтод оролцолгүй өнжөөд байсан билээ. Окур нэг тохиолдолд л эргэн ирж магадгүй гэж О’Коннор дурдьсан. Энэ нь “Жазз”-ын плей-оффын байр юм. Гэвч түүнийг бүрэн формтой талбайд харахыг хүсч байвал дараагийн улирал хүртэл хүлээх хэрэгтэй гэж багийн удирдлагууд мэдээллээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж