
парламентад ажиллаад ирлээ. Гишүүд энэ удаагийнхаа айлчлалаар Япон улстай
байгуулахаар зорьж буй Эдийн засгийн
хамтын ажиллагааны хэлэлцээр буюу EPA-гийн хүрээнд шийдэх ажлуудын талаар
ярилцжээ. С.Баяр Ерөнхий сайдын үед анх санаачилж, өнгөрөгч арваннэгдүгээр сард
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалын үеэр санамж бичигт гарын үсэг
зурсан Эдйн засгийн хамтын ажиллаганы хэлэлцээрээр тус улсад ажиллах хүчин гаргах,
Монголоос татваргүй бараа нийлүүлэх зэрэг хөрөнгө оруулалтыг хоёр тал руу
чөлөөтэй урсгах бодлогыг барьж байгаа юм. Тодруулбал, Монголын талаас мах, сүү,
чацаргана зэрэг экологийн цэвэр бүтээгдэхүүнийг тус улсад нийлүүлэх, харин
Японы тал нүүрс, уран, зэсийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулах, нэмүү өртөг бий
болгох сонирхолтой байгаа аж.
Айлчлалын үеэр УИХ-ын гишүүд Японы Гадаад хэргийн яамны EPA-гийн
хэлэлцээр хариуцсан хүмүүс болон Япон Монголын Эдийн засгийн хорооны дарга
Кабаяши, Хөдөө аж ахуй, загас агнуурын яамны удирдах хүмүүс, Ерөнхий сайд
Н.Кан, Мал аж ахуйн нийгэмлэгийн ерөнхийлөгч Като, Парламентын доод танхим буюу
төлөөлөгчдийн танхимын дарга Ёко Мичи, Ерөнхий сайд асан Т.Кайфу нартай уулзсан
байна. Мөн “Нипон хам” хэмээх мах үйлдвэрлэдэг компани, Японы томоохон
компаниудын үүсгэн байгуулсан Эдийн засгийн байгууллагуудын холбоо /монголоор
бол Худалдаа аж үйлдвэрийн танхим гэж ойлгож болно.сурв/, Японы гадаад
худалдааг дэмжих Жетро байгууллагынхан гээд Монголоос бараа бүтээгдэхүүн гаргаж
болох бүх л салбарынхантай уулзжээ. Жетро байгууллага нь зөвхөн Японы гадаад
худалдааг дэмжээд зогсохгүй Монголын бараан бүтээгдэхүүнийг сурталчлах
ажлыг ч хийдэг байна. Тухайлбал,
Монголын чацаргана болон ноолуурын дөрвөн компанийн бараа бүтээгдэхүүнийг
сурталчилсан үзэсгэлэнг Японд гаргаж байжээ. Тус байгууллага Монголын ноолуур
бусад нолуураас ялгаатай хэмээн “экологийн ноолуур” хэмээх шинэ брэндийг гаргаж
ирсэн байна.
Хамтын ажиллагааны хэлэлцээрийг
эхлүүлэхийн тулд хоёр тал хагас жилийн турш яриа хэлцэл, судалгаа хийж байж
Засгийн газар саналаа боловсруулан УИХ-д оруулах ёстой. Сонирхуулахад, манай гишүүд тус улсад айлчлах үеэр Япаны тал
13 дахь оронтойгоо Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр буюу EPA-ийг
байгуулжээ.
Б.Заяа