Аврам Грант торгууль хүлээв

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Аврам Грант торгууль хүлээв

Английн Премьер лигийн “Уэстхэм Юнайтед” багийн менежер Аврам Грант шүүгчийг шүүмжилснийхээ төлөө торгуулахаар болжээ. FA Cup-ын шөвгийн наймын тоглолтод “Стоук” багт 2:1-ээр хожигдсоны дараа Аврам Грант шүүгч Майк Жонсыг хожигдолд нь буруутай гэжээ. “Эсрэг баг маань хоёр дахь гоолоо хийх хүртэл бүх алдаа, торгууль, картууд манай багийн эсрэг л гарч байсан” гэж Израйль дасгалжуулагч тоглолтын дараа хэлсэн байна. Тус тоглолтод Роберт Хут мөргөж гоол хийснээр “Стоук” тэргүүлж эхэлсэн ч 30 дахь минутанд Фредерик Пикион тоог тэнцүүлсэн юм. Харин хоёрдугаар хагас эхлээд удаагүй байхад шүүгч торгуулийн цохилтыг “Стоук”-т өгч, Дэнни Хиггинботам тоог 2:1 болгосноор тоглолтын үр дүн энэ хэвээр өндөрлөжээ. “Стоук” 39 жилийн дараа FA Cup-ын тэмцээний хагас шигшээд шалгарч, “Уэстхэм” хоёр дахь цомын тэмцээнээсээ мултарсан юм. Тоглолтын үеэр талбайн шүүгч Майк Жонс “Стоук”-ийн эсрэг таван алдаа үлээж, харин Лондонгийн багийн 14 алдааг тэмдэглэжээ. Одоо Английн хөлбөмбөгийн холбоо Аврам Грантын хэлсэн үгийг хянаж үзээд шийтгэлээ ногдуулна. Энэ сарын 21-нд түүний шийтгэл эхлэх юм. Яг хэдий хугацааны ямар шийтгэл оногдуулах нь одоогоор тодорхой бус байгаа ч “Манчестер Юнайтед-ын босс Сэр Алекс Фергусон яг ийм байдлаар шүүгчийг шүүмжилснийхээ төлөө таван тоглолтод багаа дасгалжуулах эрхгүй болсон билээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж