“Улаан жигүүрүүд” илүү хүчтэй нь

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

“Улаан жигүүрүүд” илүү хүчтэй нь

Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн улирал дуусах мөч ойртож байна. Багуудад одоо ердөө 2-4 тоглолт хийх эрх үлдээд байгаа энэ үед “Вашингтон Капиталс”, “Детройт Рэд Уингс” багууд өнөөдөр ширүүн тэмцэл өрнүүллээ. Энэ тулаан хэрэв “Вашингтон”-ы ялалтаар өндөрлөвөл тэд бүсийнхээ тэргүүн байранд яваа “Филаделфия Флайерс”-ыг гүйцэж түрүүлэх байсан. Гэвч өнгөрсөн 20 жилийн хугацаанд хамгийн тогтмол амжилт үзүүлж байгаа цорын ганц баг болох “Рэд Уингс” тийм ч хялбар өрсөлдөгч биш гэдэг нь ойлгомжтой.

Ес дараалан хожоод байсан нийслэл хотын багаас Никлас Бакстром, Майк Грийн нар бэртлийн улмаас талбайд гараагүй юм. Гэхдээ тоглолт үзэгчдийг уйдаагаагүй. “Детройт”-ын лидерүүдийн нэг Хенрик Зеттерберг сар гаруй хугацаанд гоол оруулж чадаагүй байсан хар цувралаа зогсоож, эхний үеийн 13 дахь минутад тооны харьцааг Брайн Рафальскигийн дамжуулалтаар 1:0 болгосон ч ердөө минут хүрэхгүй хугацааны дараачаар “Капиталс”-ын Жон Карлсон оноог тэнцүүлж, самбар дээр нэрээ гаргажээ. Карлсоны энэулирлын зургаа дахь гоол нь энэ байлаа. “Вашингтон”-ы гоолын шугмыг “Детройт”-оос энэ үед дахин нэвтлэх хувьтай байжээ. Мөн л Рафальскигийн дамжуулалтаар Валтерри Филпулла багтаа онооны давуу байдлал авчирчээ. Ийнхүү эхний үе 2:1 харьцаатай өндөрлөсөн.

Харин хоёрдугаар хорин минутад цорын ганц гоол орсон нь үзэгчдийг баясгах биш харин ч бухимдуулсан гоол байсан гэхэд болно. “Вашингтон”-ы Александр Семин, Александр Овечкин нарын хослол амжилттай болсноор тоглолт дахин 2:2 харьцаатай тэнцлээ. Хоёр удаагийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналт Овечкиний хувьд улирлын 29 дэх гоол нь энэ байв.

Гуравдугаар үеийн хагаст “Детройт” хүний илүү болсон үеийг ашиглан Хенрик Зеттерберг өөрийн хоёр, багийнхаа гурав дахь гоолыг өрсөлдөгийнхөө хаалганд оруулснаар энэ тоглолтын эцсийн цэгийг тавьж, 3:2 харьцаатай Жой Люис Аренагийн эзэн баг ялалт байгуулснаар хоёр баг ижилхэн 92 оноотой болсон.
Мөн тэд өрнөд боло дорнод бүсийн хоёрдугаар байруудад бичигдсэн хэвээр үлдлээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж