Урлагийнхан Б.Баатархүүгийн төлөө нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Урлагийнхан Б.Баатархүүгийн төлөө нэгдлээ

Жүжигчин Б.Баатархүүгийн эмчилгээнд зориулсан “Халуун сэтгэл” хандивын нэгдсэн тоглолт энэ сарын 19-нд буюу бямба гаригт 19.00 цагт  “UB Palace”-ийн концертын их танхимд болох аж. Монголын урлагийнхан нэгдэн, тайз дэлгэцийн олон сайхан дүр бүтээн ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн найз, дотны анддаа зориулан хандивын тоглолт хийхээр болсноо өнөөдөр “Монгол ньюс”-д болсон хэвлэлийн хурлын үеэр албан ёсоор зарлалаа.

Хандивын тоглолтод зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, Хаянаа, гавьяат жүжигчин С.Жавхлан, дуучин Т.Батсайхан, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Д.Намсрайноров, П.Идэржавхлан, “Тусгай салаа” киноны Дэндэвийн дүрээр үзэгчдийн танил болсон жүжигчин Т.Эрдэнбаяр, “Хурд, “Гурван охин”, “Motive”, “L-guards” зэрэг хамтлагууд ая дуугаа өргөн барих юм байна. Мөн жүжигчин Д.Сосорбарам, хошин урлагийн нэрт мастер,  гавьяат жүжигчин Б.Батзаяа, Д.Батсүх, “X-Түц”, “Өнгөт Инээд”, “DOZ” entertainment, “Маск” продакшн, “Захиалгат инээд”, “Чапи&Суурь” зэрэг хамтлаг, уран бүтээлчид оролцон, соёл урлагийн томоохон хэмжээний нэгдсэн тоглолтоор сэтгэлийн өргөл барих нь ээ. Та ч гэсэн хайртай жүжигчиндээ халуун сэтгэлээр туслахыг хүсвэл энэхүү тоглолтыг амжиж үзээрэй. Тайз, дэлгэц, хошин урлагийн авьяаслаг жүжигчин Б.Баатархүүдээ туслацгаая.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж