Хүний эрхийн талаархи Үндэсний илтгэлийн баталлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Хүний эрхийн талаархи Үндэсний илтгэлийн баталлаа

Энэ оны гуравдугаар дугаар сарын 16-ны өдөр Женев хотноо болсон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Зөвлөлийн ээлжит арванзургаадугаар чуулганаас Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаархи Үндэсний илтгэл, холбогдох зөвлөмжийг баталсан байна. Уг Үндэсний илтгэлийг батлуулахтай холбогдуулан хүний эрхийг хамгаалах талаар сүүлийн үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Хүний эрхийн Зөвлөлөөс гаргах зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх талаар Засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн, Байнгын төлөөлөгч Л.Оргил үг хэлжээ.

Тэрээр Засгийн газрын зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхдээ төрийн бус байгууллагуудтай идэвхитэй, нягт хамтран ажиллахаа мэдэгдэхийн сацуу Үндсэн хуульд заасан улс төрийн эрх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах зэрэг тодорхой асуудалд онцлон анхаарахаа цохон тэмдэглэсэн болно. Мөн чуулганы үеэр Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, “Иргэдийн Алъянс”, “ЛГБТ” болон “Оюу толгойн хяналт” ТББ-ын төлөөлөгчид оролцож, тус тусын чиглэлээр товч үг хэлсэн байна гэж Гадаад харилцааны яамны хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж