Үндэсний Ассемблейн Ерөнхийлөгчтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Үндэсний Ассемблейн Ерөнхийлөгчтэй уулзав

Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл Францын Үндэсний Ассемблейн Ерөнхийлөгч Бернар Аккуайетэй уулзаж, халуун дотно яриа өрнүүллээ. Монгол Улсын Их Хурлын даргыг албан ордныхоо өмнө элэгсгээр тосч хүлээн авсан ноён Ерөнхийлөгч  Бернар “Монгол Улс Франц орныг гурав дахь хөршөө гэж үздэгт бид баяртай байдаг. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сайн явж байна. Ялангуяа соёл, археологийн салбарын хамтын ажиллагаа идэвхитэй өрнөж байна. Илүү сайн нягт хамтарч ажиллахад бид хувь нэмрээ оруулах учиртай” гэж онцлов. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Харилцаа, хамтын ажиллагааны дэвшилд парламент хоорондын найрамдлын бүлгүүд ихээхэн үүрэгтэй. Ялангуяа гишүүдийн харилцан айлчлал чухал. Манай Их Хурал дахь дахь гишүүд энэ талаар чармайлт гарган ажиллаж байгаа” хэмээн тэмдэглэв. Хоёр спикерийн уулзалт ярианы хүрээнд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхижүүлэх, хөдөө аж ахуй, соёлын салбарт хамтран ажиллах, мөн уул уурхайн салбарт ч ихээхэн боломжтой тухай сэдэв өргөн хөндөгдөв.

    Тэртээ он цагийн эхэнд лам Рубрукийн Монгол тийш гаргасан зам жим улам өргөсч, бичсэн ном түүх нь ач холбогдлоо алдаагүйг УИХ-ын дарга өгүүлээд Ассемблейн Ерөнхийлөгч ноён Бернар Аккуайег Монгол Улсад айлчлахыг урилаа.
    УИХ-ын дарга айлчлалаа энэ сарын 17-нд дуусгаж, 18-нд эх орондоо хүрэлцэн ирнэ гэж гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж