Ubisoft гитар тоглохыг заана

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Ubisoft гитар тоглохыг заана

Ubisoft компани бодит гитарын жинхэнэ аялгууны модулийг ашиглах Rocksmith хөгжмийн тоглоомыг ирэх есдүгээр сард худалдаанд гаргахаа мэдэгдлээ. Гитар үйлдвэрлэгч томоохон үйлдвэрүүдтэй Ubisoft компани хамтран ажиллахаар төлөвлөж байгаа бөгөөд алдарт Gibson гитарын үйлдвэрийн нэр ороод байна. Гитар орж байгаа учир тоглоомын үнэ 200 орчим ам.доллар болох гэнэ.

Одоогоор Роллинг Стоунес, Дэвид Боуи, Нирвана болон Animals дуучин хамтлагуудын 45 хөгжмийн найруулгыг тоглоомд оруулаад байгаа аж.

Rocksmith тоглоомыг Xbox 360 болон PlayStation 3 тоглоом дээр тоглон гитар тоглож сурч болох юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж