Жексон “Фулхэм”-ийн цэнгэлдэхэд ”зочилно”

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Жексон “Фулхэм”-ийн цэнгэлдэхэд ”зочилно”

Английн Премьер лигийн “Фулхэм” клуб багийн эзэн Мохамед аль Файедийн хүсэлтээр Крейвен Коттеж цэнгэлдэхдээ “Попын хаан” Майкл Жэксоны гэгээн дурсгалд зориулж, хөшөө босгохоор болсон байна. Египетийн тэрбумтан Аль Фаейд болон Жэксон нар дотны анд найзууд байсан учир дээрх шийдвэрт хүрсэн гэнэ. Дурсгалын хөшөөг сарын 3-ны ням гаригт болох “Фулхэм” болон “Блэкпуль” багийн тоглолтын өмнө олон нийтэд үзүүлэх ажээ. “Фулхэм”-ийн эзэн Аль Файед “Жэксоны олон мянган шүтэн бишрэгчид нь энд ирж, түүний хөшөөг үзэж сонирхоно гэдэгт итгэж байна. Фулхэмийн фанатууд ч ялгаагүй дэлхийн хамгийн алдартай дуучны хөшөөний дэргэд багаа дэмжин сууна гэдэгт найдаж байна. Майкл Жэксон бол үнэхээр домог байсан. Амьдралын жаргал, зовлонгоо хуваалцдаг сайн найз минь байсан” хэмээжээ.
Майкл Жэксон амьд ахуйдаа буюу 1999 оны дөрөвдүгээр сарын 10-нд Аль Фаейдийн урилгаар Крейвен Коттеж цэнгэлдэхэд зочилж, “Фулхэм” болон “Уиган” багийн тоглолтыг үзэж байжээ.

С.Цэлмэг 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж