Ө.Даваабаатар дэвжээндээ ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Ө.Даваабаатар дэвжээндээ ирлээ

Зэвсэгт хүчний 90 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан өчигдөр болов. Энэ барилдаанд үзэгчдийг жил гаруй хүлээлгэсэн улсын харцага Ө.Даваабаатар зодоглосон нь бөх сонирхогчдын хувьд гэнэтийн “бэлэг” байлаа. Ө.Даваабаатар бол даян аварга А.Сүхбатын гарын шавь. Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд зодоглож байгаад өвдгөндөө хүнд бэртэл авсан түүнийг ид эрч хүчтэй насандаа барилдахгүй олон наадам өнжих вий гэж харамсаж байсан хүн олон.

Азаар залуу харцагын БНСУ-д хийсэн хагалгаа амжилттай болж, гэмтэл нь илааршин, зүлэг ногоон дэвжээндээ эргэн ирлээ. Цагаан сарын өмнөөс барилдаан бүрт үзэгчдийг хүлээлгэсээр саяхан болсон Төв аймгийн нэгэн барилдаанаар “бие халааж”, Зэвсэгт хүчний ойн бөхийг “онилон”, чимээ шуугиан багатайгаар дэвжээндээ ирсэн Ө.Даваабаатар өчигдөр гурав давж, дөрөвт энэ барилдааны түрүү бөх, улсын өсөх идэр начин Т.Өсөх-Ирээдүйд өвдөг шороодсон юм. Аварга багшийнхаа цолд хүрээрэй, харцага аа. Амжилт хүсье. 

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж