
Өдрөөс өдөрт шинээр нэмэгдэж байгаа техник технологийн дэвшлийн хурд
хүний үйл ажиллагааг хөнгөвчилж, цагийг хэмнэж, хэмнэсэн цагаа үр
ашигтайгаар ашиглах боломжийг олгох болсон. Жишээ нь та жавар тачигнасан
өвлийн хүйтэнд ажлынхаа хажуугаар гарч машинаа халаахын оронд гар
утаснаасаа мессеж илгээгээд л хүссэн үедээ машинаа асааж унтраах
боломжтой болсон байна.
Зөвхөн машинаар хязгаарлагдахгүй бүх төрлийн техникийн төхөөрөмжүүдийн
хооронд мэдээллийг дата хэлбэрээр дамжуулан хүссэн хэлбэрээрээ удирдаж
болох шинэ систем бий болсон бөгөөд үүнийг (Machine to Machine) буюу
“Эм тү Эм” гэж нэрлэж байгаа юм. Уг төхөөрөмжүүд нь зөвхөн үүрэн
телефоны дэд бүтцээр хамгийн хямд хялбар аргаар харилцан холболт хийгдэх
бөгөөд уг харилцан холболтоор төхөөрөмжүүд хоорондоо мөн дэлхий даяар
мэдээллийг төхөөрөмжөөс төхөөрөмж рүү дамжуулах боломжтой юм.

Юнител корпораци өөрийн монгол инжинерүүдийн ур чадвараар анх 2008 онд
энэхүү системийг нэвтрүүлснээс хойш Ус Суваг Ашиглалтын газар өөрийн
уусны тоолуурын мэдээлэл цуглуулахад, гүний худгийн автоматжуулалт
зэрэгт ашиглаж эхэлснээс хойш “MCS coca cola”, “MCS Asia Pacific
Brewery” ХХК, “Анунгоо” ХХК, хувь хэрэглэгч нар автомашины шатахууны
зарцуулалт, дохиоллын систем, түүнийг асааж унтраах, дохиолол
хамгаалалтын газрууд, уул уурхайн компаниуд, Цаг уурын эрдэм
шинжилгээний төвийн Агаарын чанарын хяналтын алба энэхүү системийг
өөрийн үйл ажиллагаандаа ашиглаж байна.
Өнөөдөр ШУАкадеми Юнител корпорацитай хамтран нийслэлийн гэрэлтүүлгийг
алсаас удирдан, бүрэн бүтэн байдал болон, хэвийн ажиллагааг хангах,
хянах, эрчим хүч зарцуулалтыг тооцох зэрэг мэдээллийг хяналтын төврүү
өгөх төвлөрсөн удирдлагын суурь системийг зохион бүтээснийг Улаанбаатар
Хотын Захирагчийн ажлын албанд танилцуулж байна. Эхний ээлжинд 13
ширхэг гэрэлтүүлгийн удирдлагын самбарыг суурилуулан төвлөрсөн
удирдлагын суурь системтэй холбож байгаа бөгөөд цаашид авто зам, гэр
хороолол, орон сууцны хорооллуудад нэмж суурилуулах юм.
Энэхүү хотын гэрэлтүүлгийн төвлөрсөн удирдлагын суурь систем нь дээр
дурдсан “Эм тү Эм” системийн нэгэн хэлбэр бөгөөд энэ технологийн давуу
тал нь үүрэн холбооны үндсэн сүлжээг ашиглаж байгаа ч гэсэн энгийн
хэрэглэгчдийн урсгалаас тусдаа, нууцлалын өндөр төвшинд дэд сүлжээ болон
ажилладаг тул мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангасан байдаг.
Ирээдүйд дээрх системийг ашиглан та эрүүл мэнд, гэр ахуй, боловсролын
систем гэх мэт төрөл бүрийн салбарт өөрийн хүссэн техник хэрэгслүүдийг
хооронд нь холбож хүссэн мэдээллүүдээ авах, хянах, удирдах боломжтой
болох юм.