Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Театрын өдрүүд болов

Сэлэнгэ аймгийн харьяат Ардын жүжигчин Д.Цэрэндагваар ахлуулсан  Үндэсний  эрдмийн  театрын  жүжигчид тус  аймагт  айлчлан  тоглож, ойрын хэдэн жил болоогүй томоохон драмын тоглолтыг хөдөөгийн иргэд үзэж, сонирхлоо.
Жүжигчдийн бүрэлдэхүүнд МУАЖ Н.Сувд, МУГЖ Г.Мягмарнаран,С.Дамдин, С.Сарантуяа,Б.Жаргалсайхан, У.Уранчимэг, Г.Урнаа, СТА Б.Эрдэнэцэцэг, Б.Нармандах, Д.Ганцэцэг  нарын 20 гаруй уран бүтээлчид багтаж, гурав хоног урлагаар цангасан үзэгчдээ ханатал ундааллаа. Энэ үеэр “Бардам туулай”, “Хунгийн дуу”, “Надаар тоглосон хайр”, “Шөнө амталсан нулимс”, “Ээж ээ”, “Эхнэрээ зээлээч” зэрэг  зургаан жүжиг тоглосон нь бусад аймгуудад тоглодгоос олон жүжиг байсан бөгөөд үзэгчид ч дүүрэн байлаа.

Р.Бумдарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж