“Шөнө амталсан нулимс”-ыг тайзнаа тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

“Шөнө амталсан нулимс”-ыг тайзнаа тоглоно

Улсын драмын эрдмийн театрын тайзнаа
өнөөдөр 19.00 цагт “Гэгээн муза 2005”-ын “Шилдэг зохиолч” номинацийн
эзнээр тодорч байсан нэрт сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн
Ц.Балдоржийн “Шөнө амталсан нулимс” орчин үеийн жүжиг тайзнаа тоглогдох
гэж байна. Гэр бvлийн нандин шvтэлцээ, атаархал, гэрийн эзэн гэх хvн
өнөөгийн нийгэмд ямар байр суурьтай байдгийг харуулсан энэ жvжиг олон
хүний таашаалд нийцсэн юм. Нэгэн гэр бvлийн амьдралаар өнөөгийн нийгмийн
бvх л vзэгдлийг харуулж чадсан энэ бvтээлд төрийн шагналт, гавьяат
жvжигчин Н.Сувд, ардын жvжигчин П.Цэрэндагва, гавьяат жvжигчин
С.Сарантуяа, соёлын тэргvvний ажилтан С.Дамдин, Б.Эрдэнэцэцэг,
У.Уранчимэг, О.Энхтөр зэрэг манай тайз дэлгэцийн сор болсон уран бvтээлч
тоглосон юм.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж