60 ахмад дайчин байртай боллоо

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

60 ахмад дайчин байртай боллоо

Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди өнөөдөр ахмад дайчдад орон сууцных нь түлхүүрийг гардуулан өглөө.  “Дайнд оролцсон ахмад дайчинд орон сууц олгох тухай” Засгийн газрын шийдвэрийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Зам тээвэр барилга хот байгуулалтын яам, Батлан хамгаалах яамдууд хамтран хэрэгжүүлж буй. Ажлын хэсгийн гаргасан судалгаагаар энэхүү арга хэмжээнд нийтдээ 1620 ахмад дайчин хамрагдах судалгаа гарсан бөгөөд эдгээрээс 2009 онд, хоёр дайнд оролцсон болон 1939 оны Халх голын байлдаанд оролцсон 162 ахмад дайчин, 2010 онд 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон  888 ахмад дайчин, 2011 он гараад 60 нийт 1110 ахмад дайчин орон сууцны дэмжлэгт хамрагдаад байгаа аж. Өнөөдөр байр авсан ахмадууд Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах “ЮП” ХХК-ийн байрнаас 35 сая төгрөгийн үнэ бүхий 30-40 метр квадрат нэг өрөө байрыг хүлээн авч байгаа юм. Ахмад дайчдыг орон сууцжуулах арга хэмжээг энэ оны  тавдугаар сард багтаан дуусгах гэнэ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж