Шатрын “Ирээдүйн одод” тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Шатрын “Ирээдүйн одод” тэмцээн болно

“Ирээдүй” цогцолбор, “Ирээдүй” шатрын клубээс Монгол Улсын иргэн сансарт ниссэний 30 жилийн ойд зориулан “Ирээдүйн одод” нэртэй өсвөрийн шатарчдын тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Монгол хүн сансарт ниссэн түүхэн үйл явдал, ач холбогдлыг өсвөр үеийнхэнд таниулах, хүүхдийн шатар тоглох ур чадварыг нээх, нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж буй тус тэмцээн энэ сарын 21-23-ны хооронд СХД-ийн “Ирээдүй” цогцолбор I бага сургуулийн байранд болох ажээ. Тэмцээний бүртгэл 21-нд 14.00 цагаас эхэлж, 22-ноос тэмцээн эхлэх юм байна. Тэмцээнийг охидын ба хөвгүүдийн цэцэрлэгийн нас, 10 хүртэлх, 12 хүртэлх, 15 хүртэлх болон 18 хүртэлх гэсэн насны ангиллаар явуулж, ангилал бүрт медалийн эздийг тодруулахаас гадна багийн дүнгээр эхний гурван байрыг шалгаруулах ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж