ДАШТ Бразилд ажлын байр ”авчирна”

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

ДАШТ Бразилд ажлын байр ”авчирна”

Бразилийн ерөнхийлөгч Дилма Русефын мэдэгдсэнээр 2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нутагтаа зохион байгуулахтай холбогдуулан тус улсад шинээр 730 мянган ажлын байр бий болох гэнэ. Бразилийн өдөр тутмын хэд хэдэн сонинд хатагтай ерөнхийлөгчийн хэлсэн үг нийтлэгдэн гарсан бөгөөд үүнд “Хөлбөмбөгийн дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулснаар манай улсын хөгжлийн төсөлд нэмэртэйгээс гадна ажлын байр бий болгох, ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой. Бидний тооцоолсноор 330 мянга орчим байнгын, 400 мянга орчим түр ажлын байр шинээр бий болно” гэжээ.

Мөн ерөнхийлөгч Русефын хэлснээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бразил улсад 600 мянга гаруй жуулчдыг авчрахаас гадна улсын дэд бүтцийн хөгжилд томоохон хөрөнгө оруулалт авчрах гэнэ. Дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалт 33 тэрбум реал буюу 19,8 тэрбум ам.доллар байхаас 68 хувийг засгийн газраас санхүүжүүлэх аж. Эдгээр мөнгөний дийлэнхийг усан боомт, нисэх онгоцны буудлыг шинэчлэн засварлах, нийгмийн аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарын бүтцийг сайжруулахад зарцуулах юм байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж