Мэлогоос хойш “Наггетс” ес хожиж, хоёр хожигдлоо

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Мэлогоос хойш “Наггетс” ес хожиж, хоёр хожигдлоо

Өнөөдөр “Денвер Наггетс” баг “Атланта Хаукс”-ын талбайд зочлон улирлын ээлжит тоглолтоо хийлээ. Тоглолтын турш илүү байсан “Наггетс” үндсэн цагт 102:87 харьцаатай өрсөлдөгчөө буулган авсан юм. Тэдэнд Нэнэгийн 20 оноо, Жей-Ар Смитийн дөрөвдүгээр үед авсан 15 оноо тус боллоо. “Наггетс” тоглолтын сүүлийн үед хийсэн 18 довтолгооныхоо 12-ыг нь оновчтой болгож, нийтдээ дөрвөн удаа холын зайнаас амжилттай довтолжээ. Ингэснээр “Наггетс” Кармэло Антониг солилцоогоор “Нью-Йорк Никс” рүү явуулснаас хойш ес дэх хожлоо байгуулж байна. Харин энэ хооронд ердөө хоёрхон удаа хожигдоод байгаа билээ.

“Хаукс” багийг сэлгээнээс Заза Пачулиа 19 оноогоор тэргүүлсэн. Мэдээж энэ нь гарааны тоглогчид муу байсантай холбоотой. Жош Смит эхний зургаан шидэлтээ алдаж, тааруухан эхлэл тавьснаар 4-16 гэсэн шидэлттэйгээр талбайг орхижээ. Жөү Жонсон мөн тааруу байлаа. “Милваки”-гийн эсрэг 36 оноо авч байсан тэрбээр “Денвер”-ийн залуусын эсрэг 12 оноо л багтаа авчирчээ. Тоглолтын дараа бүх одод тоглогч Аль Хорфорд хэлэхдээ “Тэдэнд зургаагаас долоон довтлох хувилбар байна. Тэд сайн баг. Хэрэв бид тэдэн шиг тоглолтыг үзүүлвэл бид илүү сайн баг болох болно” гэжээ. “Бид бөмбөгөө илүү дамжуулж, илүүтэйгээр эзэмших хэрэгтэй байна”

Хүн бүр энэ үгтэй санал нэг байна. Учир нь Кармэло Антони, Чонси Биллапс нар явснаар энэ залуус илүү багийн тоглолттой болж, илүү олон хүн довтолгоонд идэвхтэй оролцох болсон.

Тийм ч учраас тэдний эсрэг тоглож байгаа баг ямар тоглогчид хамгаалалтын анхаарлаа түлхүү төвлөрүүлж хамгаалах нь тодорхой бус гэж болно. Учир нь тэд бидний юу хийх гэж байгааг мэдэхгүй. Учир нь бид ч өөрсдөө юу хийхээ мэдэхгүй гэж багийн дасгалжуулагч Жорж Карл хэлжээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж