Сөнөөгч онгоцны дадлагын сум олдлоо

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Сөнөөгч онгоцны дадлагын сум олдлоо

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах автобусны зогсоолын ойролцоохи гүүрний жалга дотор ардаа сэнстэй том сум байна гэсэн дуудлагыг иргэд  энэ сарын 16-ны 20.58 цагт нийслэлийн Эргүүл хамгааллын газрынханд ирүүлжээ. Уг дуудлагын дагуу Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын 238-р чиглэлийн эргүүлийн офицер ахлах дэслэгч Т.Баасандорж, цагдаагийн ахлагч Н.Доржгочоо нар шалгахад нэг метр урт, 17 см өргөн, гадна талдаа 22 см урт чиглүүлэгчтэй сөнөөгч онгоцны дадлагын саарал өнгийн металл сум нэг ширхэг байсныг олж тогтоожээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж