Өмнөд Солонгост ажилгүйдэл нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгост ажилгүйдэл нэмэгджээ

Өмнөд Солонгост ажилгүйдлийн хэмжээ өнгөрсөн хоёрдугаар сард жилийн хамгийн өндөр төвшинд хүрчээ. Өмнөд Солонгосын үндэсний статистикийн газраас явуулсан судалгаагаар өнгөрсөн нэгдүгээр сард ажилгүйдлийн хэмжээ 3.6 хувь  байсан бол хоёрдугаар сард 4 хувь болсон байна. Хөдөө аж ахуй, худалдаа үйлдвэрлэлийн салбар дахь ажилгүйдлийн хэмжээг буурууулахын тулд үйлдвэрлэлийн салбарт шинэ ажлын байр бий болгох ажил амжилтгүй болсон байна.  Өмнөд Солонгос Азийн дөрөв дэх том эдийн засагтай орон бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард 233,000 ажлын байр шинээр бий болгосон юм.  Гэсэн хэдий ч 341,000 ажлын байр шинээр бий болгох шаардлагатай байгаа нь ажилгүйдлийн хэмжээг ийнхүү нэмэгдүүлжээ.  Тус орон эдийн засаг хямралын дараа сэргэх хандлагатай байсан боловч инфляцийн хэмжээ өссөөр байгаа нь эдийн засагчдийн санааг зовоож байгаа аж.  Өмнөд Солонгосын Засгийн газар эдийн засгийн өсөлтийг хангахад ажлын байр нэмэгдүүлэх нь нэн чухал гэж үзэж байгаа юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж