Улаанбаатарт 3 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 3 хэм хүйтэн байна

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр үүл багасна, бусад хэсгээр үүлэрхэг, Төвийн нутгийн  ихэнх , говь болон зүүн зүгийн нутгийн  зарим газраар  бага зэргийн цас орно. Салхи баруун хойш эргэж секундэд 6-11 метр, Өвөрхангай, Дундговийн зарим газраар секундэд 16-18 метр, Өмнөговийн нутгаар секундэд  зарим үед 28 метр хүртэл хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Увс, Завхан, Хөвсгөлийн  хойд хэсгээр 11-16 градус хүйтэн, Говьалтай, Баянхонгор, Дундговь, Хэнтийн өмнөд хэсэг, Өмнөгөвь, Сүхбаатар, Дорнодын нутгаар 0-5 градус, Дорноговийн нутгаар 5-10 градус дулаан, бусад нутгаар  3-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр  зөөлөн цасан шуурга шуурна.  Хүйтэрч 3-5 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус хүйтэн, харьцангуй чийг 57 хувь, агаарын даралт 858 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурч байгаад өснө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж