Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Гуравдугаар сарын 17

Тэмдэглэлт өдөр

 
Ирландын тусгаар тогтнолын өдөр ба Ирландыг ивээгч хувилгаан Петрын дурсгалын баярыг  (St. Patrick"s Day) ирландчууд тэмдэглэж байна. Хувилгаан Ирландад христийн шашны авчирч бүх могойг хөөсөн гэх домог байдаг.  
    
Муай Тай гэдэг (Muay Thai) Тайландын үндэсний тулааны урлагийн баярыг тайдандчууд тэмдэглэж байна.

Энэ өдөр төржээ

Михаил Врубель, Оросын суут зураач (1856,03,17 – 1910,04,14)
    
Михаил Александрович Врубель 1856 оны гуравдугаар сарын 17-нд Омск хотноо төржээ. Петербургийн уран зургийн академид (1880-1884) суралцан төгсгөжээ. Итали, Францад  олон удаа байсан ба Герман, Грек. Швейцариар аялсан байв.
А.А. Иванов, Н.Н. Ге нарын уламжлалыг даган Врубель өөрийн уран бүтээлдээ хүний ахуй амьдрал, сайн муугийн ёс суртахуун ба гүн ухааны сэдвээр бүтээл туурвисан зураач  байлаа. Врубель романтизм, Дундад зуун ба Сэргэн мандал, эртний домог, орос үлгэрт ханддаг байсан бөгөөд түүний уран зурагт мөрөөдөл нь Оросын дүрслэх урлагийн эхний үеийн бэлэгдлийн урсгалыг хадгалсан байдаг. Монуманталь стиль, урлагийн үндэсний хэлбэрийн хайлт нь чимэглэлийн хэмт шийдвэрээр баяжуулагдан зургууд нь “модерн” болж чадсан юм.
 
        
"Пан"    

Гэхдээ түүний бүтээл симболизмаас хамаагүй өргөн цар хүрээтэй. Хорвоогийн ээдрээтэй тайллыг хийхээр оролдохдоо тэрээр хүмүүсийн мэдрэмжийг бүтээлдээ уран сайхнаар оруулж өгчээ. Тэр нь түүний «Пан», 1899, «Шөнө», 1900, «Галт борын цэцэг», 1900 зургуудад нь маш тодруун гарсан байдаг. Врубель Москвад суурьшин Абрамцевын уран бүтээлчдийн дугуйланд орох үеэд түүний монументализм үзэл оргилдоо гарч ирэв. 1900-гаад оноос уран бүтээлд нь эмгэнэлт тайлагнал ноёрнож ирлээ. Тэрээр 1902 оноос сэтгэлийн хүнд гажицтай болоод тэр нь уран зурагт нь илэрч байлаа. Зураач 1910 оны дөрөвдүгээр сарын 14-нд Петербургт нас баржээ.

Энэ өдөр таалал төгсчээ

Ирэн Жолио-Кюри, Нобелийн химийн салбарын шагналтан (1897.09.12-1956.03.17)

Ирэн Жолио-Кюри
   
Ирэн Жолио-Кюри 1897 оны есдүгээр сарын 12-нд төржээ. Багаас нь Иренийг эцгийнх нь талын хамаатан Эжен Кюри  эх шиг нь өсгөжээ. Ирений ээж Мария Складовская-Кюри, радий элементыг нээсэн учир шинжлэх ухаандаа өөрийгөө зориулаад охиноо хүмүүжүүлэх завгүй байжээ. Ирен Сарбонны их сургуульд боловсрол авсан ба 1921 оноос бие даан судалгаа хийх болжээ. Түүний анхны туршилтууд нь эцэг, эхийнх нь 20 жилийн өмнө нээсэн цацраг идэвхт полоний бодис байлаа. Цацраг туяаны  үзэгдэл нь атомын урвалтай холбоотой байсан учир судалгаа нь атомын бүтцийг нээх боломжийг өгсөн юм. Тэрээр 1925 онд докторын зэрэгтэй болов. Түүний хамгийн том судалгаанууд нь хожим эхэлсэн билээ. 1926 онд Ирен ажил нэгтэн Фредрих Жолиогийн эхнэр болсон байна. Тэдний хамтарсан судалгаа олон шинэ цацраг идэвхт бодисын нээлтийг хийлгэжээ. Ирен Жолио-Кюри, Фредерик  Жолио хоёрт шинэ цацраг идэвхт бодисын синтезийг хийснийх нь төлөө 1935 онд Нобелийн химийн салбарын шагнал олгосон байлаа. Шведын шинжлэх ухааны хаантны академийн нэрийн өмнөөс  шагналын урьдатгалыг Пальмайер хэлэхдээ “24 жилийн өмнө химийн Нобелийн шагналыг таны эх авч байлаа. Та нөхрийнхөө хамт энэ гайхамшигтай уламжлалыг нэр төртэйгөөр үргэлжлүүлж байна” гэж онцолсон байв.

Нобелийн шагнал авсны дараагийн жилд нь Ирен Сарбонны их сургуулийн профессор болжээ. 1946 онд Радийн институтын захирлаар томилогдсон байлаа. 1946-1950 онуудад тэрэр Францын атомын эрчим хүчний комиссариатад ажилажээ. 1950 оны эхээр цацраг туяаны хордлогоор бие нь муудсаар цусны хорт хавдраар 1956 оны гуравдугаар сарын 17-нд Парис хотноо таалал төгсчээ.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж