Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Леброны хүсэл

Леброн Жэймс энэ жилийн АНУ-ын их, дээд сургуулиудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний аварга баг сагсны торыг авах мөчдөө өөрийнх нь нэрийн спортын хэрэглэлтэй байгаасай гэж хүсч байгаа гэнэ. Учир нь энэ жилийн шигшээ тоглолтод түүний төрсөн газар болох Охайо мужийн “Охайо Стэйт” сургуулийн баг шалгараад байгаа юм. Бага наснаасаа л “Бакайс”-ын үнэнч хөгжөөн дэмжигч байсан алдарт тоглогч маань өөрийн нэрийн пүүз, спортын хэрэглэлээр тус багийг ивээн тэтгэдэг юм. “Хаан” Жеймст энэ төвшинд тоглох, бас шигшээ тоглолтын уур амьсгалыг мэдрэх боломж олдож байгаагүй. Учир нь тэрбээр ахлах сургуулиасаа шууд NBA-д хөл тавьсан билээ.

“Хаан” Жеймс энэ талаар “Хэрэв надад “Гуравдугаар сарын галзуурал”-д тоглох боломж гарсан бол би түүнийг хэзээ ч алдахгүй байсан. Гэхдээ сургуульд сураагүй гэдэгтээ хэзээ ч харамсч байгаагүй” гэжээ. Харин энэ талаар түүний багийн анд Двейн Уейдээс асуухад тэрбээр “Би үргэлж л Маркеттийг дэмжинэ. Сайн тоглогчидтой сайн багуудыг дэмжиж болно. Харин би тэгэхгүй” гэжээ.

“March Madness” тэмцээн нь коллежийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн бөгөөд, шигшээ шатанд шалгарсан 68 баг хасагдах журмаар өрсөлддөг. Энэ тэмцээн АНУ-ын анхаарлыг зүй ёсоор татдаг том тэмцээн аж. Леброн Жеймсийн дэмждэг Охайо Стэйт их сургуулийн баг тус тэмцээнд ганцхан удаа буюу 1960 онд л түрүүлж байжээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж