Э.Абидал элэгний хавдар тусчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Э.Абидал элэгний хавдар тусчээ

“Барселона” багийн хамгаалагч Эрик Абидал эмнэлгийн шинжилгээгээр элэгний хавдартай болсон нь тогтоогдсон тул баасан гаригт мэс засалд орох болсон байна. Каталоны багаас энэ талаар мэдээлсэн ч Франц хамгаалагчийг хэдий хэр хугацааны дараа талбайдаа эргэн ирэх талаар дурдсангүй. Түүнийг дэмждэг олон мянган хөгжөөн дэмжигчид нь түүний Твиттер хуудсанд дэмжиж байгаагаа, хурдан эдгээрэй гэсэн сэтгэлийн үгсээ бичсэн байна. Харин түүний багийн анд Андрес Иньеста “Эрик Абидалд өөрийн чадах бүхнээрээ дэмжиж, туслах болно. Бүх зүйл сайхан болно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Харин “Барса”-гийн арын шугаманд хамтран зүтгэдэг Карлос Пуйоль болон Херард Пике нар нь түүнд сайн сайхныг хүсч “Сэргэлэн цовоо, хүчтэй байгаарай Аби!!! Бид чамтай хамт шүү. Энэ бүхнийг даван туулж чадна гэдгийг чинь мэдэж байна” гэж бичжээ.

Аваргуудын лигт “Барселона”-д хожигдож, Европын топ төвшний өрсөлдөөнөөс хасагдсан “Арсенал”-ын ахлагч Сэск Фабрегас энэ муу мэдээг сонсоод “Хөлбөмбөгт муу мэдээ болж байна. Түүнийг энэ бүхнийг давах хүчтэй байгаасай гэж хүсч байна” гэсэн байна.

Энэ жил 31 настай Абидал 2007-08 оны улиралд нутгийнхаа “Лион” багаас “Барселона”-д ирж байсан билээ. Тэрбээр багтайгаа нийт найман цом хүртсэн бөгөөд түүнд нь лигийн хоёр цом, 2009 оны Аваргуудын лигийн цом багтаж байгаа юм.

Абидал энэ улиралд багийнхаа төлөө 33 тоглолтод оролцсон бөгөөд Карлос Пуйолийг эзгүйд төвийн хамгаалалтанд сайн тоглож байсан. “Барселона” одоогоор Ла лигийг тэргүүлж байгаа бөгөөд мөнхийн өрсөлдөгч “Реал Мадрид”-аас таван оноо илүү явж байгаа юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж