Хүүхдүүд спортын наадамд өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Хүүхдүүд спортын наадамд өрсөлдөж байна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газраас энэ жил Монголын хүүхдийн спортын IV их наадмыг Монгол улсын хэмжээнд дөрвөн үе шаттайгаар зохион байгуулж байна. Наадмын албан ёсны нээлтийн ажиллагаа өнгөрсөн сард болж, улмаар зарим спортын төрлүүдийн аваргууд тодроод байгаа билээ. Харин өчигдрөөс Спортын шинэ ордонд хүүхдийн спортын IV их наадмын чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ. Тус тэмцээнд 16-17 насны өсвөрийн бөхчүүд хөвгүүдийн 10, охидын найман жингийн ангилалд өрсөлдөж байна. Өчигдөр хөвгүүдийн 42, 54, 69, 100 кг, охидын 38, 46, 56 кг-ын жингийн барилдаан болсон бол өнөөдөр хөвгүүдийн 46, 58, 76 кг, охидын 40, 49, 60, 70 кг-ын жинд аваргууд тодрох юм. Харин маргааш үлдсэн жингийн ангилалд медалийн эзэд тодорч, баасан гаригт тэмцээн өндөрлөнө.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж