Хэвлэмэл хэвлэл хоцрогдож байна

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Хэвлэмэл хэвлэл хоцрогдож байна

Сонин хэвлэлүүд цахим хэлбэрт шилжиж, хэвлэмэл хэвлэл хоцрогдож эхэлжээ. Цахим сонин гарч эхэлснээс хойш уншигчдын дунд нэгэн судалгаа явуулжээ. Уг судалгааны дүнд нийт судалгаанд оролцогчдын 46 хувь нь долоо хоногт хамгийн багадаа гурван удаа онлайн сонинг уншдаг бол үлдсэн 40 хувь нь хэвлэмэл хэвлэлийг уншдаг гэжээ.

Гэхдээ онлайн сонин мэдээ мэдээллийн салбарт хараахан ноёрхлоо тогтоож чадаагүй байна. Учир нь хүмүүс орон нутгийн телевизийн сувгуудыг мэдээллийн гол эх сурвалж болгосон хэвээрээ байгаа ажээ.  Түүнчлэн онлайн зар сурталчилгаа нь хэвлэмэл зар сурталчилгаанаас илүүтэй ашиг орлого олдог болохыг дээрх судалгаагаар мөн тогтоожээ. Энэ хандлага нь цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж