Гаттузо дөрвөн тоглолтоор торгуулав

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

Гаттузо дөрвөн тоглолтоор торгуулав

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “АС Милан” клубын хагас хамгаалагч Женнаро Гаттузогийн “танхай” хэргийг UEFA буюу Европын хөлбөмбөгийн холбооны Сахилгын зөвлөл хэлэлцэж, дөрвөн тоглолтоор торгохоор болжээ. Аваргуудын лигийн хасагдах шатанд “Тоттенхэм”-тэй хийсэн тоглолтын дараа Гаттузо тун бүдүүлэг авирлаж, “Тоттенхэм”-ийн туслах менежер Жое Жордан руу дайрч, хоолойг нь багалзуурдаад зогсохгүй толгойгоороо мөргөөд авсан. Тоглолтын эцсийн шүгэл дуугарсны дараа болсон энэ явдлын дараа Гаттузо албан ёсоор уучлал хүсч, уураа барьж чадалгүй зохисгүй авир гаргасандаа хүлцэл өчсөн юм. Сан Сиро цэнгэлдэхэд болсон тус тоглолтод “Милан” 1:0-ээр хожигдсон бөгөөд Гаттузо дээрх үйлдлийнхээ улмаас Аваргуудын лигт гурав дахь шар жавтийгаа хүртсэнээр “Уайт Харт Лейн” цэнгэлдэхэд болох хариу тоглолтыг өнжих нь тодорхой болоод байсан юм. Харин UEFA-гийн шийдвэрээр Европын хөлбөмбөгийн холбооны нийт дөрвөн тоглолтыг үзэгчдийн суудалд өнгөрүүлэх болж байна.

    С.Цэлмэг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж