Цэвэр ган болон алтан гар утас

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Цэвэр ган болон алтан гар утас

Данийн нийслэл Копенгаген хотод байрлалтай “Aesir” гар утас үйлдвэрлэгч компани загвар зохион бүтээгч Yves Bйhar-тай хамтарч, нүд булаам, чанарын дээд болсон гар утасны загварыг зохион бүтээжээ. Өнөөгийн бидний амьдарч буй ертөнцөд гар утас зөвхөн харилцах хэрэглүүр байгаад зогсохгүй бусдад өөрийн байр суурийг илтгэх хэрэгсэл болж байна.

Дизайнер YvesBйhar өнгөрсөн онд гарч байсан загвар аль хэдийн хуучирсныг онцолж, илүү чанартай, урт настай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьсон байна. YvesBйhar-ийн хоёр төрлийн загвар удахгүй зах зээлд гарч эхлэх бөгөөд нэг нь 18 каратын алтаар бүрсэн бол нөгөө нь 316L цэвэр гангаар бүрж хийсэн байна. Алтан гар утас нь 42.000 еврогийн үнэтэй харин цэвэр ган гар утас нь 7.250 еврогийн үнэтэй ажээ. Эдгээр гар утаснууд ирэх зунаас Европод худалдаанд гарч эхлэх юм.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж