“Voila”-ийн бугуйн цагны шинэ загвар гарна

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

“Voila”-ийн бугуйн цагны шинэ загвар гарна

Германы бугуйн цаг үйлдвэрлэгч “VOILA” компани бугуйн цагны шинэ загварын “#9” цуглуулгыг үйлдвэрлэжээ. Тус компани эдгээр бугуйн цагандаа эерэг энерги бэлэглэгч Хятадын Фэн Шуй-ийн элементүүдийг оруулж өгчээ.

Энэ удаа Voila-аас найман төрлийн шинэ загварын бугуйн цагийг танилцуулах бөгөөд цагны нүүр нь хоёр хэсгээс бүрдэх юм. Цагны нүүрний дээд хэсэг нь тухайн бүсийн цагийг заах бол доод хэсэг нь хэрэглэгчийн сонголтоор дэлхийн аль ч бүсийн цагийг заах тохируулгатай байх ажээ. Бугуйн цагны гадаргууг өнгөлж зассан индранил эрдэнийн чулуугаар чимэглэж, цэвэр гангаар хийсэн бөгөөд оосрыг нь цэвэр ширээр урласан байна. Шинэ загварын бугуйн цагны цуглуулгыг “Baselworld 2011” бугуйн цагны үзэсгэлэн дээр албан ёсоор танилцуулах юм.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж