“Хунт нуур” балетын орлогыг хандивлана

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

“Хунт нуур” балетын орлогыг хандивлана

Японд болсон 8,9 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас хэдэн зуун хүн амиа алдаж, олон зуун хүн ор сураггүй алга болоод буй энэ үед Монгол Улсын Засгийн газраас гаргасан Японы ард түмэнд туслах сайн санааны хүмүүнлэгийн хөдөлгөөнт аяныг зохион байгуулж байгаа аж. Энэ сайн санааны хүмүүнлэгийн хөдөлгөөнд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон нэгдэж байгаа аж. Одоогоор Япон улсад болсон газар хөдлөлтийн улмаас олон хүний амь нас эрсдэж, олон мянган хүн орон гэргүй, цэвэр усны эх үүсвэргүй болох аюул тулгарч, амь эрсэдсэн хүмүүсийн тоо өсөн нэмэгдэж нөхцөл байдал хүндэрсээр  байгаа юм. Иймд энэ сарын 27-нд П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг АНУ-ын удирдаач Жиндон Кэй-ийн удирдлага дор театрт тоглох бөгөөд тоглолтын бүх орлогоо гамшигт нэрвэгдсэн Японы ард түмэнд хандивлахаар болжээ.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж