Японы нөхцөл байдал дэлхийн эдийн засгийг хямруулах уу?

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Японы нөхцөл байдал дэлхийн эдийн засгийг хямруулах уу?

Японд болсон гамшиг дэлхийн эдийн засгийг зогсонги байдалд оруулна гэсэн болгоомжлол хөрөнгө оруулагчдын санааг зовоож байхад өнгөрсөн мягмар гаригт газрын тосны үнэ баррел нь 100 ам.доллар болтлоо буурав. Гэвч эрчим хүчний үнийн уналт түр зуурынх гэж шинжээчид үзжээ. Ойрхи Дорнодын хямрал газрын тосны хангамжийг багасгаж байх зуурт ирэх саруудад шатахууны үнийг өсөхөд нөлөөлөх хүчин зүйлс ар араасаа гарч ирсээр байна. “Газрын тосны зах зээлийг тодорхойлж байгаа зүйл гэвэл хаашаа ч эргэж мэдэхээр тодорхойгүй байдал” гэж түүхий эдийн зах зээлийн шинжээч J. P. Morgan ярьж байна. Америкийн  түүхий нефтийн үнэ Нью-Йоркт  бараг дөрвөн хувиар унаж, нэг баррел нь 97.18 ам.доллараар худалдаалагдаж байна. Японд болсон аймшигт га­зар хөдлөлт, цунами болон цөмийн цахилгаан станцын дараалсан дэлбэрэлт ирэх саруудад Японы эрчим хүч­ний хэрэглээг бууруулах бо­лол­той. Зарим хөрөнгө оруулагчид одоогийн нөхцөл байдал дэлхийн эдийн засгийг дахин хямралд оруулна гэж таамаглаж байна. Гэвч эдийн засгийн экспертүүд Японы гамшгийн сэргээн босголтын ажил газрын тосны хэрэглээг нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Ялангуяа жижиг цахилгаан үүсгүүрийг ажиллуулахад дизель түлшний хэрэглээ нэмэгдэх аж.  Япон газрын тос хэрэглэгч гуравдагч том орон бөгөөд газар хөдлөлт, цунамийн  улмаас сүйдсэн цөмийн реакторуудын  эр­чим хүчний хангамжийг байгалийн хийгээр орлуулах шинэ хэрэгцээ гарч ирнэ гэж таамаглаж байна. Ойрхи Дорнодын улс төрийн хямрал намдвал газрын тосны хангамж дахин сайжрах юм.
Үүнээс гадна Ливийн удирдагч Моаммар Каддафи улс орныхоо баруун хэсгийн дийлэнх газрыг босогчдоос чөлөөлөөд байгаа билээ. Ливид болж буй үйл явдал яаж ч дууссан бүтэн сарын турш саатаж буй газрын тосны хангамжийг сайжруулах бага ч болов боломж гарна гэж олон экспертүүд дүгнэж байна.
Хурандаа Кад­дафийн арми сөрөг хүчнийг ялсан ч газрын тос дахин экс­­портолж эхлэхэд нэг жил шаар­дагдах нь тодорхой болж байна.  Хэ­рэв байдал энэ хэвээр үргэл­жилвэл Ливи олон улсын худал­дааны хоригтой тул­гарах ажээ. Персийн буланд ч мөн хурцадмал байдал үүсч, Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират зэрэг орнууд Шийтийн босогчдыг дарахаар өнгөрсөн долоо хоногт Бах­рейн руу цэргээ илгээсэн бай­на. Бахрейн дахь гэнэтийн цэрэгжилт нь  Персийн булангийн хурцадмал байдал Лалын ертөнцийг бүхэлд нь хамарсан хямрал үүсгэх вий гэсэн айдас төрүүлж эхэллээ.

Macquarie Securities-ын эдийн засагч Jan Stuart газрын тосны үнийн өсөлт жилийн эцэс хүртэл үргэлжилнэ гэсэн таамаглал дэвшүүлсэн. Энэ жил нэг баррел газрын тосны үнэ 95 ам.доллар байна гэсэн урьдчилсан таамаг 110 ам.доллар болж өөрчлөгдсөн байна.  Энэ оны хоёр гуравдугаар сард газрын тосны хангамж буурахад нөлөөлсөн бэрхшээл олон байснаас хэрэглээ буурсан үзүүлэлт гарчээ. Ирэх зун газрын тосны эрэлт эрс ихсэх хандлагатай байгаа аж. Ирэх дөрөвдүгээр сард газрын тосны эрэлт өдөрт нэг сая баррелаар нэмэгдэх төлөвтэй байгаа нь боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн байдалд оруулахыг шаардаж байна. Өндөр хөгжилтэй орнуудын эрчим хүчний гол зөвлөх Олон улсын эрчим хүчний агентлаг газрын тосны зах зээлд хуйларсан салхи үүсч болзошгүйг таамаглаж байна. Ирэх дөрөвдүгээр сард энэ төрлийн зах зээлд эрс өөрчлөлт орно гэж тус агентлагийн шинжээчид үзэж байна. Олон улсын эрчим хүчний агентлаг  хэрэв газрын тосны зах зээл улам хумигдвал  стратегийн нөөцдөө найдахыг хөгжилтэй орнуудаас хүсчээ. Гэвч санаа зовоож буй гол асуудал бол өнөөг хүртэл газрын тосны зах зээлд ямар бодлого явуулж ирснийг харуулж байгаа юм. Дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдал байгалийн хийн хангамжид ч нөлөөлөх хандлага гарчээ. Америкад байгалийн хийн үнэ м /куб 3.97 ам.доллар байгаа нь ханш харьцангуй тогтвортой байхыг зөгнөж байна. Гэвч Японд цөмийн эрчим хүч алдагдалд орсноос шалтгаалан байгалийн хийн үнэ дэлхий нийтээр өсөх магадлал байгаа юм. Японд 9.7 гегаваттын хүчин чадалтай 11 цөмийн цахилгаан станц сүйрсэн нь Японы эрчим хүчний хэрэглээний 4.5 хувь буюу нэг өдөрт 200,000 баррел газрын тостой тэнцэж байгаа юм.

Энэ үйл явдлын дараа зах зээл ямраар эргэхийн хэлэх одоогоор эрт байгаа боловч байгалийн хийн эрэлт хэрэгцээ ихсэх нь гарцаагүй. Ялангуяа Европын орнууд хамгийн ихээр хэлмэгдэж магадгүй гэж Royal Dutch Shell-ийн санхүүгийн ахлах шинжээч Саймон Хенри Лон­донд болсон компаниудын стра­тегийн зөвлөл  гөөн дээр ярь­жээ. Токиогийн Bay боом­тод өнгөрсөн даваа гаригт бай­галийн хий тээвэрлэсэн хөлөг ирсэн байна. Гэвч Японы хойд эрэг гамшигт ихээр сүйдсэн учраас байгалийн хийн тээ­вэр­лэлтэд саад учруулж бай­гаа гэнэ. Японы цөмийн эр­чим хүчний алдагдал айдас дагуулж байгаа бөгөөд АНУ, Европ цөмийн үйлдвэрлэлийг  дахин сэргээх бодлогоо эргэж харахад хүргэж болзошгүй байна. Герман л гэхэд цөмийн эрчим хүчнийхээ тал хувийг эзэлдэг хуучин реакторуудынхаа аюулгүй байдлыг шалгахаар болсноо мэдэгджээ.

Эх сурвалж “REUTERS”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж